Дэлхий ертөнцөд нүүрлээд буй гурвалсан хямрал гэгдэх уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, биологийн олон янз байдлын хомсдол нь энэ цаг үед хүний эрхийг хамгаалахад тулгарч буй сорил бэрхшээлийн нэг хэсэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 оны 07 дугаар сард “Аюулгүй, эрүүл, зохистой орчинд амьдрах эрх”-ийг тунхагласан түүхэн тогтоол (A/Res./76/300) батлав. Тогтоолд “тогтвортой хөгжлийг нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван хүрээнд хангаж, хүрээлэн буй орчин, экосистемийг хамгаалснаар хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдэлж, сайн сайхан амьдрах боломж нөхцөлийг өнөөгийн болон хойч үедээ бүрдүүлнэ” гэжээ. Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчид (БОСДХЭХ) нь байгаль орчныг хамгаалж, орчны аюулд зүй бусаар өртсөн иргэд, зорилтот бүлгийн талд зогсож, далайцтай өөрчлөлт бий болгох чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Тэд олон жилийн туршид зохистой дадал, эрхэд суурилсан хөгжлийг түүчээлэн дэмжихийн сацуу хүн ардын эрүүл, аюулгүй, тогтвортой орчинд амьдрах эрхийг зөрчиж, зохисгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцохыг уриалан тэмцсээр байна. БОСДХЭХ нь дэлхий ертөнц, ард түмний төлөө шударга, тогтвортой ирээдүйг бүтээх амин чухал үйл хэргийг биелүүлэхдээ ямагт эсэргүүцэлтэй тулгарч, эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа юм. Тэдний эрхийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дарамтлах, айлган сүрдүүлэх, амь насанд нь халдах гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр зөрчиж байна. “Фронт Лайн Дефендэрс” (FrontLine Defenders) байгууллагын “Даян дэлхийн шинжилгээ 2021”-д тэмдэглэснээр 2021 онд 358 хүний эрх хамгаалагч амь насаа алдсаны 59 хувь нь байгаль орчин, газар нутаг, уугуул иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж байжээ. БОСДХЭХ-ийг хамгаалж, тэдний үйл хэрэгт зохих дэмжлэг үзүүлээгүй, зохицуулалт бий болгоогүйгээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-ын биелэлтийг түргэсгэж, байгаль орчны хууль дүрмийг сахиулж, хүрээлэн буй орчны талаар олон улсад хүлээсэн үүрэг амлалтыг ханган биелүүлэх олон арван боломжийг алдаад байна. Хэдий тийм боловч БОСДХЭХ-д тулгардаг сорил бэрхшээлээс гадна тэдний “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” (ТХХ) зэрэг байгаль орчны салбарын зорилтуудад хүрэхэд оруулж буй чухал хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх байдал бүхий л бүс нутагт нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн БОСДХЭХ-ийн үйл хэргийг үргэлжлүүлэн дэмжиж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргах болжээ. Энэхүү гарын авлага нь хүний эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалах, дэмжих, хангах, байгаль орчинд нүүрлээд буй хямралыг шийдвэрлэх, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал үүргийг гүйцэтгэхэд нь БОСДХЭХ-д тус дөхөм болохуйц цогц хэрэглэгдэхүүнийг агуулсан болно. Энэхүү гарын авлагын зорилго нь байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчийн үйл хэрэгт дэмжлэг болж, аюулгүй байдалд нь асуудал үүсэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах практик хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэнэ.

Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдад зориулсан гарын авлага

Resource Key: JGTJYD8T

Document Type: Report

Creator:

Author:

  • APNED

Creators Name: {mb_resource_zotero_creatorsname}

Place:

Institution: Asia Pacific Network of Environmental Defenders (APNED)

Date: December 2022

Language: mongolian

Дэлхий ертөнцөд нүүрлээд буй гурвалсан хямрал гэгдэх уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, биологийн олон янз байдлын хомсдол нь энэ цаг үед хүний эрхийг хамгаалахад тулгарч буй сорил бэрхшээлийн нэг хэсэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 оны 07 дугаар сард “Аюулгүй, эрүүл, зохистой орчинд амьдрах эрх”-ийг тунхагласан түүхэн тогтоол (A/Res./76/300) батлав. Тогтоолд “тогтвортой хөгжлийг нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван хүрээнд хангаж, хүрээлэн буй орчин, экосистемийг хамгаалснаар хүн бүр эрхээ бүрэн дүүрэн эдэлж, сайн сайхан амьдрах боломж нөхцөлийг өнөөгийн болон хойч үедээ бүрдүүлнэ” гэжээ. Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчид (БОСДХЭХ) нь байгаль орчныг хамгаалж, орчны аюулд зүй бусаар өртсөн иргэд, зорилтот бүлгийн талд зогсож, далайцтай өөрчлөлт бий болгох чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Тэд олон жилийн туршид зохистой дадал, эрхэд суурилсан хөгжлийг түүчээлэн дэмжихийн сацуу хүн ардын эрүүл, аюулгүй, тогтвортой орчинд амьдрах эрхийг зөрчиж, зохисгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцохыг уриалан тэмцсээр байна. БОСДХЭХ нь дэлхий ертөнц, ард түмний төлөө шударга, тогтвортой ирээдүйг бүтээх амин чухал үйл хэргийг биелүүлэхдээ ямагт эсэргүүцэлтэй тулгарч, эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа юм. Тэдний эрхийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дарамтлах, айлган сүрдүүлэх, амь насанд нь халдах гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр зөрчиж байна. “Фронт Лайн Дефендэрс” (FrontLine Defenders) байгууллагын “Даян дэлхийн шинжилгээ 2021”-д тэмдэглэснээр 2021 онд 358 хүний эрх хамгаалагч амь насаа алдсаны 59 хувь нь байгаль орчин, газар нутаг, уугуул иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж байжээ. БОСДХЭХ-ийг хамгаалж, тэдний үйл хэрэгт зохих дэмжлэг үзүүлээгүй, зохицуулалт бий болгоогүйгээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-ын биелэлтийг түргэсгэж, байгаль орчны хууль дүрмийг сахиулж, хүрээлэн буй орчны талаар олон улсад хүлээсэн үүрэг амлалтыг ханган биелүүлэх олон арван боломжийг алдаад байна. Хэдий тийм боловч БОСДХЭХ-д тулгардаг сорил бэрхшээлээс гадна тэдний “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” (ТХХ) зэрэг байгаль орчны салбарын зорилтуудад хүрэхэд оруулж буй чухал хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх байдал бүхий л бүс нутагт нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн БОСДХЭХ-ийн үйл хэргийг үргэлжлүүлэн дэмжиж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргах болжээ. Энэхүү гарын авлага нь хүний эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалах, дэмжих, хангах, байгаль орчинд нүүрлээд буй хямралыг шийдвэрлэх, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал үүргийг гүйцэтгэхэд нь БОСДХЭХ-д тус дөхөм болохуйц цогц хэрэглэгдэхүүнийг агуулсан болно. Энэхүү гарын авлагын зорилго нь байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчийн үйл хэрэгт дэмжлэг болж, аюулгүй байдалд нь асуудал үүсэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах практик хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэнэ.

Download Document